Донецкт 68 хүүхэд амиа алджээ
2015-07-30

Украины зүүн хязгаарт өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас салан тусгаарлагчид эрхээ тогтоохыг санаархаж, армийнхантай тулалдсан билээ. ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревик “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас энэ оны долоодугаар сарын хооронд зөвхөн Донецк мужид нийт 183 хүн амиа алдсан. Амиа алдсан хүмүүсийн 68 нь 0-12 насны хүүхэд” гэж мэдэгджээ.

 

НҮБ, ДЭМБ хамтран Украины хямралын тооцоог гаргаж эхэлсэн тухай “TASS” агентлаг мэдээллээ. Сөргөлдөөн эхлээд жил хагасын дотор 6829 хүн амиа алдаж, 17064 хүн шархтсан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Энэхүү тоо нэмэгдэж болзошгүй. Учир салан тусгаарлагчид эзэлсэн бүс нутагтаа элч нарыг нэвтрүүлэхээс татгалзаж байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин