Тусгай олимпоос хүрэл медаль хүртлээ
2015-07-30

Дэлхийн Тусгай олимп АНУ-ын Лос Анжелес хотод болж байна. Уг тэмцээнд оролцож буй манай баг тамирчдаас бөөрөнцөг шидэлтийн төрөлд Б.Тулга хүрэл медаль хүртжээ.

 

Энэ удаагийн тусгай олимпт 170 гаруй орны 7000 гаруй тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамт оролцож байна.

 

Тусгай олимп нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулан оюуны бэрхшээлтэй хүмүүст урам дэм өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бидний адил эгэл нэгэн тэгш эрхтэй иргэн гэдгийг нийгэм, олон нийтэд таниулах зорилготой дэлхийн 170 гаруй улсын гишүүнчлэлтэй олон улсын байгууллага юм. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин