Хээрийн түймрийг цурамд оруулжээ
2015-07-31

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Тосонгийн Эх” гэдэг газар хээрийн түймрийг цурамд оруулжээ.

 

Түймрийн дуудлагыг өнгөрөгч хоногийн 03:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан байна.

 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж хээрийн түймрийг цурамд оруулсан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин