Амь үрэгдэгсдийн тоо 8800-д хүрчээ
2015-07-31

Балбын нийслэл Катманду хотноо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтөөр 8400 гаруй хүн амиа алдаж, 17400 хүн гэмтэж бэртсэн билээ. Мөн Катманду хотын байшин барилгын 50 хувь нь нуржээ. Аврагчид өчигдөр Катманду хотоос 200 км-ийн цаана байрлах Лимле тосгоноос 30 хүний цогцос олсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд нурангид даруулж, амиа алдсан болохыг Онцгой байдлын яамнаас мэдээлжээ.

 

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь тосгоны иргэд гэнэ. Эрх баригчид “Ийнхүү байгалийн гамшгийн үеэр нийтдээ 8800 хүн амиа алдаж, 250 хүн сураггүй байна” гэж мэдээлжээ. 7.4 магнитудын газар хөдлөлт болох үед тус тосгонд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

 

Сураггүй байгаа иргэдийн дунд Их Британи, АНУ, Испани, Хятадын 20 гаруй иргэн байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин