Завьтайгаа живсэн иргэдийн амийг аварчээ
2015-07-31

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэж байсан усчин аврагч, ахлах ахлагч Ч.Сүрэнхүү, усчин аврагч, ахлах ахлагч Б.Ганбаатар нар түргэн шуурхай ажиллаж нуурын усанд осолдсон 4 иргэний амь насыг аварчээ.

 

Хөвсгөл нуурт амарч буй 3 иргэн Хатгал тосгоны “Жанхайн Эх нутаг” гэдэг амралтын газраас Хатгал тосгоны төв орохоор завьтай зорчиж яваад завины бензин дууссан байна. Үүний дараа усны давалгаа орж ирж завь нь “Доод модот булан” гэдэг газарт хөмөрч живсэн ажээ.

 

Одоогоор завийг олоогүй бөгөөд 40 гаруй метрт Онцгой байдлын газрын албан хаагчид шумбаад ч олоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин