Чөлөөт нислэгийн ДАШТ өнөөдөр өндөрлөнө
2015-07-31

Налайх дүүргийн Дархан ноёны худаг хэмээх газар болж буй чөлөөт нислэгийн ДАШТ өнөөдөр дуусна. Тэмцээнээс манай улсын тамирчин Мижиддоржийн Гонгор алтан медаль хүртэж, анхны дэлхийн аварга цолыг хүртлээ. ДАШТ-ий үндсэн гурван төрлийн хоёр дахь нь болох резинэн хөдөлгүүрт буюу F1B ангилал өчигдөр явагдсан бөгөөд 29 орны 77 тамирчин өрсөлджээ.

 

7 нислэгийн нийлбэр дүнгээр 31 тамирчин финалын нислэгт оролцох эрхийг авсан байна. Үүнд манай тамирчдаас М.Гонгор багтаад байсан юм. Ингээд финалын нислэгүүд өчигдөр орой болж, нийлбэр дүнгээр 2040 оноог цуглуулсан М.Гонгор ангилалдаа түрүүллээ.

 

Украйны Стефанчик Стефан, Кулаковски Олег нарын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. Харин тэмцээний хаалтын ажиллагаа ням гаригт Цонжин болдог Чингисийн хөшөөний дэргэд болно.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин