Муллар Омар амиа алдаагүй
2015-07-31

2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр Нью Йорк хотноо байрлах дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхаг руу террористууд халдаж, олон мянган хүний аминд хүрсэн билээ. Энэхүү халдлагын захиалсан хэмээн “Аль-кайда” бүлгийн удирдагч Осама бин Ладен болон Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн удирдагч Муллар Омар нарыг Вашингтоны удирдлагууд буруутгаж, тэднийг хүн төрлөхтөний эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэмээн интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. АНУ-ын тусгай хүчин хэт даврагчдад цохилт өгч, “Талибан” бүлэглэлийн хүчийг сулруулсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Омар сураггүй алга болсон бөгөөд энэ хугацаанд гурван удаа олны өмнө гарчээ. Омарыг 2013 оны дөрөвдүгээр сард амиа алдсан хэмээн Цагаан ордон мэдээллээд байгаа. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эрих Шульц энэхүү мэдээллийг “Афганистаны удирдлагууд баталсан” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдээллийн дараа “Талибан” бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Забуллах Мужахид твиттер хуудсаараа дамжуулан “АНУ-ын хийсэн мэдэгдэл үндэслэлгүй. Манай агуу удирдагч амьд байгаа. Энэхүү гэнэтийн мэдэгдлийн улмаас удирдагч хилэгнэсэн. Америкчууд өөрсдөө цус хүслээ” гэж жиргэжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр Омар амиа алдахаасаа өмнө Пакистаны Кветта хотноо бүгж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин