Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулжээ
2015-07-31

Монголбанкад энэ сарын 30-ны өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1978.00-1987.52 төгрөгийн ханшаар 25.3 сая ам.доллар,318.90-320.81 төгрөгийн ханшаар 89.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

 

Иймд Монголбанк 1982.51 төгрөгийн хаалтын ханшаар 19.3 сая ам.доллар, 319.50 төгрөгийн ханшаар 56.0 сая юань тус тус нийлүүлсэн байна.

 

2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 132.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин