Картаа л ав
2015-07-31

Автобусанд карт уншуулж зорчдог болоод хэд хонож байна. Хэл ам гарч байна аа. ...Карт уншигч нь гацаж байна. ...Хөгшдийн картыг “Дансны үлдэгдэл чинь хүрэлцэхгүй байна” гэж уншлаа. ...Бэлэн мөнгөний хайрцаганд 500 илүү мөнгө хийхээр хариулт өгөхгүй юм. ...Зорчигчид картаа уншуулж байгаа эсэхэд хяналт тавьж байгаа автобусны жолооч маш их ядарч байна. ...Энэ үйлчилгээ кондукторуудыг ажилгүй болгох гэж байгаа юм гээд л.

 

 

Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар смарт карт”  ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа. Солонгосчууд 27 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт хийж, 100 хувь санхүүжүүлжээ. Манай төрөөс нэг ч төгрөг авалгүй төсөл хэрэгжүүлж байна гэсэн үг. Энэ мөнгөө  олно, ингэхдээ  5-6 жилийн туршид  бага багаар. Гэхдээ зорчигчдод, Монголын төрд ямар нэг санхүүгийн дарамтгүйгээр нөхөж авах юм байна лээ. Тэгээд тэдний оруулж ирээд автобусанд суурилуулаад байгаа төхөөрөмж нь дэлхий олон улс оронд хэрэглэдэг жишиг техник ажээ.

 

Одоогоор Улаанбаатарт, тодруулбал хот дотор нийтийн тээвэрт явж буй  1200 автобусанд төхөөрөмжөө суулгачихсан. Тэрийг нь хэрэглэж сурах гэж манайхан эхнээсээ  бөөн юм болж бужигнаж байгаа хэрэг л дээ.  Хамгийн гол нь  гадаад очихоороо чадаад байдаг зүйлээ Монголдоо ирэхээрээ чадахаа байчихдаг. Тэгээд манайд хэрэггүй, энүүгээр яах юм, ядаргаатай гэхчлэн үглэж гарах. Америкийн Вашингтон, Солонгосын Сөүл зэрэг томоохон улсын нийслэлийн иргэд ингэж картаа уншуулаад л нийтийн тээврээр зорчдог. Тэр байтугай энүүхэн хил гараад хоёр хөршийнхөө зах руу ороход ийм үйлчилгээ угтдаг. Тэгэхэд яршиг ядаргаа гэж хэлэлгүй картаа авч уншуулаад нийтийн тээврээр үйлчлүүлдэг биз дээ, бид. Н.Жанцанноров гуай нэг удаа “Монголчууд бусдаас өөр хүмүүс биш шүү дээ. Биднийг өөр болгож буй ганцхан зүйл бий. Тэр нь Төв Азийн цээжин дэх эрс тэс уур амьсгал бүхий энэ нутаг” гэсэн нь бий. Тэгвэл дэлхийн стандарт, наад захын  нийтийн тээврийн карт уншуулдаг үйлчилгээ манайд  нэвтрэхэд хэцүү, тэрийг хэрэгжүүлэхэд өвөрмөц онцлог энэ тэр нь саад болоод байгаа юм биш. Зүгээр л хэдэн бор төгрөг тоолж, кондуктортай хэрэлдэж, хэл амаар доромжилж бас  доромжлуулж, зарим тохиолдолд зодоон цохионд хүрч байдаг үйлдлээ больж, шинэ соёлд дасъя. 3500 төгрөг төлөөд картаа л ав. Автобусанд  орохдоо хаалганы хажуу дахь  төхөөрөмжид нь уншуулчих. Энд хэрүүл хийх, хэл амаар доромжлох зүйл огтхон ч  алга. Харин ч амархан, илүү амар  амгалан, элдэв стрессгүй  зорчих болж байгаа юм биш үү. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Та нар одоо болих хэрэгтэй шүү. Эцэг эхдээ эрхлээд байгаа юм шиг л хошуугаа унжуулаад л ийм ч юм нь болсонгүй тийм ч юм нь болсонгүй гээд гоншигнохоо боль. Картаа аваад шимтгэлээ төлөөд явбал яв явахгүй бол хувийн машинаа унаад явахгүй юм. Хэний төлөө амьдраад байгаа юм. Та нар гар утасны мөнгө, шоуны мөнгөө бол инээж ирээд л хэд л бол хэдийг өгдөг биздээ нэг их баян хүн шиг царайлаад л. Одоо болохоор 3600 гаргаж чадахгүй өлбөрөх нээ.
2015-08-03
Z:
Bolohgui asuudal bol bish gehdee beltgel ajlaa sn hangachihaad ihluuleh ystoi asuudal ih garah bnlee kart borluulah tseg howor olood ochhor tsenegledeg tohooromj gatssan awtobusnii kart unshigch ewdersen ene ter gd tosol heregjùulj bga bol ub smart kompani oorsdoo hynaltaa tawiad ywaad yu bolohgui bgaag ni harmar yum awtobus kompaniudiin humuuseer ajlaa hiilgeed
2015-08-01
N:
Kart tseneglej bga gazruud ni shimtgel gej awaad bhin? Tgd bas 30-n minutin dotor awtobus damjij suuhad ehleed 500 daraa ni 450 gd bsan hudlaa bn lee shdee
2015-07-31
Зочин:
UHERNUUD DANDAA GOJUUDLENE TEGVEL SOLONGOS HYATADAD OCHOOD INGEED OLON YUM YARIAD YAVDAGGUI BAIHGUI YU
2015-07-31
ХӨХ:
3600 АВААД ХЭН Ч ХЭДЭН БУУДАЛ ЯВЖ БОЛНО ТЭГЭХЭД ГАНЦХАН БУУДАЛ ЯВААД 500 ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БИШ.ГАДААДАД БАГЫГ ТӨЛӨӨД Л БАГА ЯВНА.ТЭГЭХЭД МАНАЙД БОЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭЦҮҮ ҮЕД ЖОЛООЧИД НАЙДАЖ ЯВНА ГЭДЭГ ХЭЦҮҮ ЖОЛООЧ ҮНЭХЭЭР ХҮНДРЭЛТЭЙ БАЙНА.ГАДААДЫН ХӨГЖСӨН ЗАМ САЙХАН ХҮМҮҮС СОЁЛТОЙ ГАЗАРТАЙ ЗҮЙРЛЭЭД БАЙХ ЮМАА.ЭХЛЭЭД ЗАМ ТҮГЖРЭЛГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ АВТОБУСАА ЦЭВЭРХЭН ШИНЭ, ИРГЭДЭЭ ХҮМҮҮЖИЛТЭЙ СОЁЛТОЙ БОЛСОН ЦАГТ ИЙМ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙДЭГ ЮМАА.
2015-07-31
Зочин:
3600төгрөгөөр карт авна гэдэг чинь бас даварцан байгаа байхгүй юу. Банкны карт 1000аар захиалдаг шүү. Бас мөнгө угаагаад бн уу гүй юу
2015-07-31
zochin:
manaihn uursduu uhamsartai. baival. joloochid. hundrel uchrajguishdee. yag odoogoor. jolooch ih hetsuu. haragdj. bna. joloo barina. bs. humuusiig. harna. shaardlaga. tavina. 2. ajil hiij bna. shuudee. ingej. bgaad avaar osol. hiih viidee. unuu ugluu. ghd. 11r. horoolloos. zaisn. yavhdaa. suusn. jin. ariin. haalgnii. kart unshigch. ni. unshihgui. blee. evdersn. unshihgui. bgaa. gj. bhii. konduktr. gj. neg. hun. urd. suudal. ezels .zugeerl. neg. uudnii. jijuur. avgai. utsaar. yariad. bohi. zajlaadl. unen. ineedtei. tr. joloochl. munguu. hii. kartaa. unshuul. zadgai. mungu. bhgui. bl. daraagiin. avtobusnd. suul. ghii.
2015-07-31
Зочин:
Amarshtee. Hechneen amar ve dee. Heden bor yum toolkui. . Konduktart munguu ugkui sarvaij zogsohgui. . Harin kart borluulj bui tsegiin humuus ih uurtia hariult mungu alga edr geel buun l buhimdal baina lee bas tegj bolkuishtee. .
2015-07-31