Зуун зуунд дуурсагдах “Соёл-Эрдэнэ”
2015-07-31

 

Бидний үеийнхэн Соёл-Эрдэнэ, Харш, Хөх тэнгэр, Өргөө, Хонх, Айзам зэрэг дээхнэ үеийн хамтлагийг youtube-д байдаг дуунуудаар нь л төсөөлдөг. Зорьж бус хааяа тохиолдлоор дуунуудыг нь сонсдог гэж болно. Тиймдээ ч одоогоос сар гаруйн өмнө болсон Хөх тэнгэр хамтлагийн 25 жилийн ойн тоглолтыг үзэхдээ дуусах цагийг тэсэн ядан хүлээж, уйдсан “амьтан” гарч ирсэн биз. МУГЖ Б.Сарантуяагийн “Хархорин”-оос өөр дагаад аялчих дуу надад лав олдоогүй. Дагах дахилт ч байгаагүй гэхэд хилсдэхгүй.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Харин өчигдөр төв талбайд дуулагдсан Соёл-Эрдэнэ хамтлагийн 25 дуу бол өөр байсан шүү. Донжий (Тонжий ч байж магад) гэдэг дуунаас бусдыг нь дагаж аялах бус бүр дуулсан. “Тэмээн жингийн цуваа”, “18 нас”, “Хунгийн дуу”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дууг нь цугласан бүхэн нь дагаж дуулж харагдана лээ. Ёстой л “хоор”-оороо дуулсан. Товчхондоо Соёл-Эрдэнэ хамтлаг зуун дамжсан аялгууг бидэнд үлдээжээ. Харин Соёл-Эрдэнийн дууг дуулсан дуучдыг үзэгчид өөр өөрийнхөөрөө дүгнэж буй биз ээ.

 

 

Нартай борооны дусал шиг

Нүд гялбам хурцхан өнгөтэй

Наагиж байгаа ой шиг

Намуун зөөлөн аястай... гээд л сэтгэлийг жигүүрлүүлж,

 

Буцах хунгийн дуунаар сэрсэн

Урин намрын цагаан шөнөөр

Анхны цасны ширхэгт шингэж

Сормуус дээр чинь хайлах дөхлөө

Хунгийн дуу... хэмээн зүрхийг догдлуулан эгшиглэх дуунууд үнэхээр уянгалаг.

 

 

Алдарт “Цэнхэр залаа” бидний мэддэгээр цаг агаар энэ үдшийн чимэг байлаа. 45 жилийн дараа бөмбөрийн ард суусан бөмбөрчин Б.Цолмон, 40 жилийн дараа ятга тоглосон Б.Наранбаатар, Эрдэнэхуяг нарын авьяас, мэдрэмжээр хөлөгдсөн тэр аялгуу цугласан бүхний сэтгэл рүү урсаж байсан гэхэд болно.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

1971 онд байгуулагдаж, тухайн үеийн Монголын урлагт шинэ эхлэл болсон Соёл-Эрдэнэ хамтлагийг уран бүтээл өндөр шүүлтүүрээр ордог байсныг хөтлөгч Г.Ганхүү тоглолтын дундуур ярьж, хурлын протоколыг ч уншиж сонирхуулав. Хурлын тэмдэглэлээс харвал тэдний урт үс том асуудал болж байжээ. Найрамдлын сэдэвтэй дуун дундуур хашгирсан, нийтийн өмчийн хөгжим зэмсгийг хэт балбаж нүдсэн зэргээр тэд чамгүй зэм хүртэж байсан аж. Өнөөгийн бидний ойлгохгүй албадлагын замаар явсан ч “Соёл-Эрдэнэ”-ийнхний авьяас чадварыг хэн ч хорьж дийлээгүйг 44 жилийн дараа дуурсах аялгуунаас харж болно. “Гаргасан жаахан амжилтандаа сагсуураад байна уу” гэсэн албаны хүний зэмд “Сагсуураагүй” гэсэн ганцхан үгээр хариулж, даруухан загнасан тухай тэмдэглэл ч өдгөө түүх болон үлджээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

2016 онд Соёл-Эрдэнэ хамтлагийн 45 жилийн ой болно. Бараг л хагас зуунд дуулагдаж, дуурсагдаж буй энэ л уянгалаг аялгуунууд зуун зууныг дамжин цааш өртөөлөх нь дамжиггүй.

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Тунгаа:
Залуу дуучин Нацагаа гэдэг залуу ёстой сайхан дууллаа.Эндүүрэл бол маш Хэцүү дуу ш дээ,Амжилт урагшаа Нацагаа
2015-08-07
Зочин:
Ganhuu jaahan ongiroo bas darga nart byalduuchilsan yum yariad, jijighen uls turjuud baidag yum Nasantogtohiig hen ch durssangui. Yaagaad? Ganhuugiin uzemjeer Nasantogtohiig durdahgui baij bolohgui shuu de. Ganhuu Shr airag 2 ene zunii tursh talbai deer gantsaaraa l unjluu. Busad ni yaasiin?
2015-08-02
дэмжигч:
ҮНЭХЭЭР САЙХАН ТОГЛОЛТ БОЛСОН, ЭНЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ҮЕД ХҮМҮҮСТ БАГА БОЛОВЧ ИТГЭЛ, УРАМ ЗОРИГ ӨГСӨН БАЙХ, ХАРИН ТОГЛОЛТ ЭХЛЭХИЙН ӨМНӨ ПУЛЬТ ХАРИУЦАЖ БАЙСАН ХҮМҮҮС МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ, СОЁЛ- ЭРДЭНЭ ХАМТЛАГЫН ХУУЧИН ДУУНУУДЫГ ДУТУУ ТАВЬЖ, БИЧЛЭГИЙН АЛДААТАЙ , ӨӨР ДУУГ ДАВХАР ТАВЬЖ ЁСТОЙ ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ ГУТААСАН ШҮҮ, ХҮМҮҮС АНЗААРААГҮЙ БАЙХ, ЕР НЬ ТОГЛОЛТОНД ДУУЛАГДАХ ДУУГ ӨМНӨ НЬ ТАВЬДАГ ЯВДЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ СОЁЛ- ЭРДЭНЭ МАНДТУГАЙ
2015-08-01
Kkk:
Ganhuu gej buduuleg hun bna. Ih muuhai hutoldog. Bolovsrol nimgen demii hun sanagdsan. Iim huneer hutluulsend haramsaj blaa
2015-07-31
zochin:
Buh ungursun gishuudiin neriin duridah yostoi hundetgel um bol.. Hamgin ankh uusgen baiguulsan gol huni neriig duridaagui harin duuchin khongor bugdin duridaj hundetgel uzuulsen
2015-07-31
Зочин:
Setguulch duulmaar baival karaoked orj bai.concertiig zuvhun dagaj duulah gej uzdeggui yum.Khuh tenger hamtlag bol uuriin gsn hugjmiin soeltoi hamtlag.Soel erdene ch mun yalgaagui.Harin uchigdriin toglolt bol marzan yum bolson.tiim hundetgel gej baidaggui yu.Ganhuu gej gaihal baarand togloj bgaa yum shig aashlah yum.
2015-07-31
алта:
Надад маш сайхан санагдсан. Би лав бүх дууг нь бүх үг бадгийг нь санаж байсан. Харин жүжигчин Боёо, Гэрлээ 2 нэг л тийм байсан. Ард талын вокал хийсэн 2-ын нэг хар палажтай хүүхэн дуулж байж, дундуур нь тушаал буулгаад байгаа нь онцгүй санагдсан. Үнэхээр үзүүштэй сайхан тоглолт болсон. Хөөрхий дуучин Нандинцэцэг үнэхээр агуу хоолойтой дуучин байж дэ. ум маани бадми хум
2015-07-31
ddd:
Хүндэтгэл үзүүлвэл үзүүлсэн шиг үзүүлэх хэрэгтэй ш дээ. Үнэхээр марзан юм болох юм аа. Тэр Ганхүү гээд нэг далдагнасан нэг их юм мэддэг юм шиг нөхөр юу вэ. Улаанбаатарт 100 хувийн тэрэг байсан ч гэх шиг. Шар айраг гээд хонгилын хамтлаг дуучидтайгаа өнгөө олоод ч тоглож чадахгүй. ХҮНДЭТГЭЛ БИШ ДОРОМЖЛОЛ БОЛЛОО ш дээ. Соёл Эрдэнэ-ийг алдаршуулах нь зөв. Гэхдээ ТӨРИЙН АРГА ХЭМЖЭЭ мэт зохион байгуулах хэрэгтэй ш дээ. Монгол хэл усаараа ч ярьчихгүй. ҮНЭН ТЭНЭГ. ГАНХҮҮ мэт нь 80-аад оны үед шатны хонгилд тоглож байгаа ах нарыг хараад далдагнадаг шигээ тайзан дээр далдагнах юм. Чингисийн талбайд ийм юм зохион байгуулж болохгүй ээ.
2015-07-31