Хувийн хэвшлийнхэн хөрөнгийн зах зээлд гарна
2015-07-31

Үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрхийг анх удаа “Дилерийн арилжааны төв” ХХК-д олгожээ. Ингэснээр хувийн хэвшлийн үнэт цаасны арилжаа тооцооны байгууллага бий болжээ.

 

Дэлхийн 70 орчим орны 100 гаруй биржид ашиглагддаг Nasdaq OMX группын цахим арилжааны системийг ашиглан  төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалт, иргэд, байгууллага, даатгал, арилжааны банк зэрэг санхүүгийн байгууллагуудын хийж буй хөрөнгө оруулалтын багцийг өөрийнхөө зорилтот зах зээл гэж тус компани үзэж байгаа аж.

 

Тэдний ашиглах цахим арилжааны  систем нь бүх төрлийн хувьцаа, өрийн хэрэгсэл, санхүүгийн хэрэгслүүд, түүнчлэн валют, түүхий эдийн арилжаа солилцоог хийх боломжтой гэнэ. Мөн гадна клиринг, төвлөрсөн хадгаламжийн болон брокерийн (back office) системтэйгээрээ давуу талтай аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин