Бин Ладены ээж амиа алджээ
2015-08-03

“Аль Кайди” бүлэглэлийн удирдагч асан Осама бин Ладены ойрын хамаатнууд зорчиж явсан онгоц Британийн “Blackbushe” нисэх буудлын ойролцоо осолдож, дөрвөн хүн амиа алдсан болохыг албаныхан баталсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослоор удирдагчийн хойд ээж Ража Хашим, охин дүү Сана бен Ладен болон түүний нөхөр Зухаир Хашим нар амь үрэгджээ.

 

Онгоцыг Иорданы нисгэгч Мазен Салем аль-Дажа жолоодож явсан юм. Тэд Саудын Араб улсын иргэд бөгөөд осол ямар нэгэн террорист халдлагатай холбоогүй гэдгийг албаныхан мэдээллээ.

 

Урьдчилсан таамаглалаар онгоц жолоодлогоо алдсан байх магадлалтай гэв. Гэрчүүдийн ярьснаар удирдагчийн ээжийг нэг бус удаа гэмт этгээдүүд сүрдүүлж байсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин