Ээлжит бус чуулганыг нээлээ
2015-08-03

УИХ-ын ээлжит бус чуулган гишүүдийн  53.9 ирцтэйгээр эхэллээ. Ээлжит бус  чуулганы нээлтэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оролцсонгүй.  УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ:

 

-УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлөх асуудлыг процедурын дагуу  хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Ээлжит бус чуулган хуралдан 14 хоногийн хугацаатай явагдана.  Та бүхнийг цаг хугацаанд нь багтаан батална гэдэгт итгэж байна. УИХ-ын ээлжит бус  чуулганы хуралдаан нээснийг мэдэгдье.

Shuud.mn
Сонин хачин