Марк Цукерберг охинтой болно
2015-08-03

Фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукерберг өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан тун удахгүй охинтой болох гэж буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Присцилла бид хоёр гайхамшигтай мэдээгээ хуваалцах гэж байна. Бид охинтой болох гэж байгаа. Үнэхээр жаргалтай байна. Тун удахгүй Цукербергийн үргэлжлэл төрөх болно. Энэ аз жаргалыг та бүхнээсээ нуухыг хүссэнгүй” гэж бичжээ. Мөн тэрбээр гэр бүлийнхээ зургийг фейсбүүктээ байршуулж, “Охиныхоо зургийг найзууддаа хамгийн эхэнд үзүүлэх болно” гэж бичсэн байна.

 

Цукерберг их сургуулийн найз Присцилла Чантай 2012 оны тавдугаар сарын 19-нд Италид хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин