Шагайн харвааны их тойром болно
2015-08-03

Нүүдэлчин Монголчууд эрт дээр үед аян замд гарахдаа үлгэр, түүхээ ярьж, идэш малынхаа далны ясан дээр богийн шагай тавьж, бөгцөг харваж эхэлсэн. Энэ л үеэс монгол шагайн харвааны спорт үүсч хөгжсөн түүхтэй.

 

Түүх соёлын үнэт өв болсон энэхүү үндэсний наадгайг өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн 9 дүгээр хуралдаанаар биет бус соёлын өвийн “Төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн байдаг.

 

Иймд Хэнтийчүүд Шагайн харвааны их тойрмыг анх удаагаа зохион байгуулахаар боллоо. Уг наадам Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хөдөө аралд энэ сарын 6-аас 8-ны өдрүүдэд болох юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин