Саша Вуячич NBA-д эргэн ирлээ
2015-08-03

Нью Йорк Никс баг бүрэлдэхүүндээ дахин нэг шинэ тоглогчийг нэмлээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Америкт ердөө хоёр тоглолтонд оролцож, 10 минутыг л талбайд өнгөрүүлсэн Саша Вуячиж Никстэй нэг жилийн 1.3 сая долларын гэрээг хийсэн байна.

 

Вуячичийн гэрээг шууд баталгаатаар хийснээс харахад Никс түүнийг бүтэн улирал тоглуулахаар зэхэж байгаа болтой. Итали, Испани, Туркэд тоглож байх хугацаандаа НБА-д эргэн ирэх оролдлогыг удаа дараа хийж байсан ч амжилт олоогүй Вуячичийг танил эрхмүүд нь Нью Йоркд авчирж байгаа юм.

 

Өмнө нь Фил Жэксон Лейкерсийг дасгалжуулж байхад Вуячич, Дерек Фишерийн хамтаар тоглож байлаа. Тэгвэл Фил одоо Никсийн ерөнхийлөгч, Фишер дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа билээ. Нэгнээ сайн мэдэх эрхмүүд гэрээн дээр ч удаа ярилцсангүй тохироонд хүрчээ.

 

 

Саша Вуячич 2004 оны драфтын 27 дахь сонголтоор лигт элсэж байсан бөгөөд 7 улиралд Лос Анжелес Лейкерс багт зүтгэхдээ 2 удаа аварга багийн бүрэлдэхүүнд багтаж, дунджаар 5.6 оноо 1.9 самбар 1.3 дамжуулалтыг өгч байлаа.

 

2014-15 оны улиралд Вуячич Европын багуудад 15 оноог дунджилж, 45 хувьтай шидэж байснаар хуучны танилиудынхаа хараанд өртжээ.

 

Нью Йорк Никс баг удахгүй Грек хамгаалагч Танасис Антетокунмпотой гэрээ хийх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

 

 

эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин