Даншигийн үеэр автобус үнэгүй үйлчилнэ
2015-08-03

 

“Даншиг наадам - Хүрээ цам - 2015” - ын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.


Мөн Хүй долоон худагт болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС - Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдөлнө гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


 

д/д Чиглэлийн нэр Үйлчлэх өдөр Үйлчилгээ эхлэх хугацаа /Хүлээгдлийн хугацаа/ Тээврийн хэрэгслийн тоо
1 Хүй 7 худаг-МУБИС VIII/8, 9 08:00 /30 минут/ 8
2 Орбит-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
3 Нарангийн гол-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
4 ХМК-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
5 Баянхошуу-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
6 Нисэх-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
7 Яармаг-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
8 Дэнжийн 1000-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
9 Чингэлтэй-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
10 Бэлх-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
11 Шархад-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
12 Зүүнсалаа-Чингисийн талбай VIII/8 05:30 /15 минут/ 2
13 Улаанхуаран-Чингисийнталбай VIII/8 05:30 /15 минут/ 2
Нийт 24
Shuud.mn
Сонин хачин
DEMJIJ BN:
manjiin sanaa bn uu hamaa bhgui bid alsiig harj yrih heregtei ene danshigiig shashnii tom bayr bolgood tsam ene ter geed uzej harah yumtai bolgoj ulam bolovsrongui bolgovol jil jild ireh juulchidiin too nemegdej yvaandaa asar ih mungu orj irne dee JIbolgon zohioj juulchid ene bayriig uzeh gej say sayraa irdeg tiim bayr bolgoh heregtei shuu UUL BAATART AMJILT
2015-08-04
зочин:
Битгий очоорой наадам өнгөрчихсөн шдээ
2015-08-04
Zochin:
Найр наадмаа дуусгаач ээ! Арай л дэндуу юм хот чинь усанд живлээ !
2015-08-04
зочин:
манжуудын санааг мэдэж байна битгий очоорой
2015-08-03
Bi:
Irgen , vnen helsen bna demjij bna
2015-08-03
Irgen:
Irgenii huvid manai mongolchuud dendvv ih bayrlaj tsengej bna.tsengel bayr dendvel yadagiig bid martah boloogvi l baimaar daa.tsengel bayriig ni ihdvvleh ni horon sanaatnuudiin bodlogo bdag.manjuud bidniig yag iim zamaar zalgij baisan.gehdee buruug busdaas bish uursdoosoo haih heregtei,bayraa bagsaga manaihaan
2015-08-03