Р.Амаржаргал: Асуудалд гоомой хандаад байна
2015-08-04

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Мөн байнгын хорооны гишүүд тендерт шалгарч, өөрсдийн  хөрөнгөөр ажил гүйцэтгэсэн компаниуд төсвөөс мөнгөө авч чадахгүй байгаа. Харин уг асуудлыг шийдэж, мөнгө гаргах асуудлыг нягтлах ажлын хэсгийг байгуулах санал гишүүд гаргав.   Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

 

-Процедурын дагуу явах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүд төслийг хүлээж аваад уншиж танилцах хэрэгтэй. Өнөөдөр бид дахиад л хүч тулгасан байдлаар ажлаа явуулж байна. Өчнөөн аж ахуйн нэгж байгууллагууд одоо болтол санхүүжилт байхгүй байгаа. Өнгөрсөн оноос хойш санхүүжилтгүй зогссон. Эдийн засаг хаана хаанаа түгжигдчихлээ гээд байдаг. Үүнийг шийдэх нэг арга нь викслээр дамжуулж санхүүжилт хийе гэсэн. Ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулчихсан аж ахуйн нэгж байгууллагууд ажлаа хийчихсэн, мөнгөө авах тухай яригдаад байгаа. Иймэрхүү асуудалд  гоомой хандаад байна гэлээ. Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

 

-Ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийсэн. Санал, гомдол чуулганы нээлтийн дараагаар орж ирлээ. Байнгын хороо, УИХ шийдвэрээ гаргачихаад байхад өнөөдрийг хүртэл шийдвэрээ хийхгүй явж байснаа гэнэтхэн одоо бөөнөөр нь гаргах гээд байна гэдэг санал гомдол гараад байгаа. Тийм учраас л бид өнөөдөр ажлын тав хоногт багтаагаад нягталъя гэж байгаа хэмээн хариулав.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулах саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин