Уул уурхайг өртөөлөх Сэлэнгэ
2015-08-04

 

Монголын газар тариалангийн тухай яригдахад хамгийн эхэнд Сэлэнгэ аймгийн нэр дурдагддаг.  Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймаг сүүлийн үед  эдийн засгийн гол хөдөлгөгч болж буй ашигт малтмалтай хамт яригддаг болсон. Ашигт малтмалын газрын мэдээллээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Сэлэнгэ аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 177 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.  Нийт 129.2 мянган га талбайг эзэлж буй тусгай зөвшөөрлийн талбай Сэлэнгэ аймгийн газар нутгийн 3.1 хувь аж.

 

Сэлэнгэ аймагт Стратегийн ач холбогдол бүхий гурван орд оршдог. Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий 16 орд бий. Тэрний гурав нь, тодруулбал Бороогийн алт, Гацуурт, Төмөртэйн гэсэн 3 орд Сэлэнгэд  байгаа нь тус аймгийг уул уурхайн салбарт томоохон нөлөө үзүүлэхүйц бүс нутаг гэж үзэж болно. Үүнийг дагаад тус аймгийн аж үйлдвэрийн салбар уул уурхайгаас шууд хамааралтай болжээ. Сэлэнгэ аймгийн аж үйлдвэрийн салбар 2013 онд 468.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд үүний 86 хувийг уул уурхайгаас бүрдүүлсэн байна. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2005 онтой харьцуулахад 19.5 дахин, 2010 онтой харьцуулахад 1.3 дахин өсчээ. Ялангуяа сүүлийн 5 жилд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр Ерөө гол” компани тэргүүтэй төмрийн хүдрийн компаниудын олборлолт нь уул уурхайн салбарын өсөлтөд  гол нөлөөг үзүүлжээ.

 

 

 

Хамгийн их үр ашгийг Мандал сум хүртжээ

 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2013 оны тайланд  уул уурхайгаас хамгийн өндөр татвар авдаг аймгуудыг нэрлэжээ. Уул уурхайгаас төвлөрүүлсэн нийт татварын 52 хувь буюу 43 тэрбум 426.5 сая төгрөгийг Өмнөговь аймаг авч, энэ жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ жагсаалтын тавдугаарт Сэлэнгэ аймаг бичигджээ. Тус аймаг уул уурхайн үйл ажиллагаанаас нийт 2 тэрбум 859 сая 753 мянган төгрөгийн ашиг хүртжээ. Энэ нь тус аймгийн 6 суманд үйл ажиллагаа явуулдаг 16 компанийн төлсөн татвар аж. Татварын мэдээллийг цааш харвал Сэлэнгэ аймаг дундаа Мандал сум хамгийн өндөр татварыг авчээ. Мандал сум нийт 2  тэрбум 488 сая 256 мянган төгрөгийн татвар авсан нь уул уурхайгаас Сэлэнгэ аймгийн хэмжээнд төвлөрсөн татварын 80 хувь аж. Үүнийг Мандал суманд байрладаг Бороогийн ордтой холбон тайлбарлах нь зүй ёсны хэрэг байх. Газрын баялгийн хувь хишгийг хамгийн их хүртдэг аймгуудын нэг Сэлэнгэ болсныг энэ баримтууд харуулна.

 

 

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хаялга зөвхөн татвар төлснөөр дуусахгүй. Тухайн орон нутагт өгсөн хандив тусламжийн мөнгөн дүн тэрбум тэрбумаар хэмжигддэг. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2013 оны тайланд  хамрагдсан 250 компани 39.2 тэрбум төгрөгийг төр захиргааны байгууллагад хандив тусламж болгон өгчээ. Тэр дунд бидний онцолж буй Сэлэнгэ аймаг болон сумд нь нийт 536 сая 53 мянган төгрөгийн хандив, дэмжлэгийг уул уурхайн компаниудаас авсан байна. Нийт хандив тусламжийн 80 хувийг “Бороо гоулд” ХХК бүрдүүлсэн бол “Болд төмөр Ерөө гол” ХХК 50 сая 500 мянган төгрөгийн хандив өгчээ.

 Хандив тусламж авсан сумдыг мөн л Мандал тэргүүлж, Баянгол удаалжээ. “Бороо гоулд” болон “Сентерра гоулд” компаниудын үйл ажиллагаа явуулдаг Мандал, Баянгол сум хамгийн их буюу Сэлэнгэ аймгийн авсан нийт хандивын 80 хувь нь зөвхөн энэ хоёр суманд төвлөрчээ.

 

 

Энэ хандив тусламжийн дүнг сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалттай харьцуулахад ямар хэмжээний мөнгө вэ гэдэг нь тодорхой болно. 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангаас  Мандал сум 770 сая төгрөг, Баянгол сум 324 сая төгрөгийг зарцуулжээ. Мандал сумын зарцуулсан 770 сая төгрөгийн 30 хувь нь тус нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн өгсөн хандив тусламж аж. Харин Баянгол сумын зарцуулсан хөрөнгийн 62 хувийг компанийн хаялга эзэлсэн байна.

 

Уул уурхайн үр ашгийг зөвхөн иргэд, нийгмийн салбар хүртээгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд алтыг нь аваад авдрыг нь хоосон орхиж болохгүй хууль ёсны үүрэгтэй. Товчхондоо тухайн газар нутгийг нөхөн сэргээх, байгаль хамгаалалтад ч тодорхой хөрөнгийг төвлөрүүлдэг. “Бэрхресорсиз” ХХК 1.8 сая төгрөгийг Ерөө сумын Байгаль орчныг хамгаалах тусгай санд байршуулсан бол Хүдэр суманд “Би Ар Икс” ХХК 500 мянга, “Сентерра Гоулд” ХХК 150 мянган төгрөгийг тус санд төвлөрүүлжээ.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
banzar:
www.youtube.comwatch?v=UPVFuL9GtQ8 nogoo gomo monhoo gdg n ene bna he he balai yum
2015-08-05
Зочин:
22 iin tovchoonii chigleld 10000 m2 buyu 1 ga gazar zarna. Une 60 sayas utas 99132485 zamiinkhaa urd taldaa 22 товчоонд 1 га газар зарна. Холбоо барих утас 99132485. Үнэ 60 сая Замынхаа урд талдаа
2015-08-04
иргэн:
уулыг юу болгочихоод тэгээд юу гийгүүлчихээд трахи угаах мэдээ бичээд байга аюм бэ. Энэ уулын тал нь хаачив, хэн идчихэв ээ.
2015-08-04