Улаанбаатар
Солонгосын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ
2015-8-4

Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар энэ сарын 15-нд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийхээр болжээ.

 

Тодруулбал, П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлэгийн эмч нар БНСУ-аас үе мөч, нуруу нугасны нарийн мэргэжлийн эмч нарыг урьжээ.

 

Тус улсын "Нанүри" эмнэлгийн эмч нар монголын өвчтнүүдэд үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийх юм байна. Ганцхан өдөр үзэх уг үзлэгт хамрагдахын тулд тухайн өвчтөн өөрийн өвчний түүх, томографик зураг, мэргэжлийн эмч нар үзүүлж байсан оношоо авч очих шаардлагатай юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин