Ахлах ахлагч Н.Энхтүвшин үүргээ амжилттай гүйцэтгэжээ
2015-08-04

Цагдаагийн албан хаагч үүргээ амжилттай биелүүлжээ.

 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг 2015.08.03-ны орой 21:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны "Kia rio" маркийн авто машинаа жолоодон үүргээ гүйцэтгэж байжээ.

 

Энэ үед "ММС Canter" маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн автомашиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.

Shuud.mn
Сонин хачин
police:
Minii tsagdaa namaig hamgaalna
2015-08-04