Барилгын салбарт евро стандартыг мөрдөнө
2015-08-04

Гэрэл зургийг MPA.MN

 

Барилга, хот байгуулалтын яам болон Стандартчлал хэмжилзүйн газраас мэдээлэл хийж, барилгын салбарт евро стандарт нэвтрүүлж буйгаа дуулгав. Барилгын салбарт шинээр 160 стандарт нэвтрүүлэхээр болжээ. Эхний ээлжинд барилгын бат бэх, найдварт байдалд тавигдах шаардлага, төлөвлөлтийн зарчмыг тогтоосон 133, зураг төсөл, эрдэм шинжилгээ, барилга угсралт, барилгын материалын 31 стандартыг орчуулахгүйгээр шууд хэрэглэх юм байна. 

 

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Европ стандартыг барилгын салбарт нэвтрүүлснээр импортоор орж ирэх барилгын материал чанаржиж, улмаар тухайн материалаар хийгдэх бүтээгдэхүүний чанар дагаад сайжрах болно.

 

Стандартчилал хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр: Монгол Улсын барилгын салбарын байгууллага болгонд энэ 160 гаруй стандартыг хэрэгжүүлэх эрх нь нээгдэж байна. Стандартыг нэвтрүүлснээр зураг төсөл, үйлдвэрлэл гээд тогтолцоогоороо өөрчлөгдөн шинэчлэгдэх болно. Мөн импортоор орж ирэх барилгын материалд тавигдах сорил туршилтын чанар, шаардлага нэмэгдэнэ гэсэн мэдээллийг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин