Дулааны үнийг 200-500 төгрөгөөр нэмжээ
2015-08-04

Дундговь аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл энэ оны анхны тогтоолоороо “Ган- Илч” ХХК- ийн дулааны эрчим хүчний үнийг шинэчлэн тогтоожээ.

 

Тодруулбал, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд нэг шоо метр эзлэхүүнд дулааны суурь үнэ 1600, айл өрхүүд 500 төгрөг тус тус төлөхөөр болгосон байна. Уг тогтоол ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ган- Илч” ХХК-иас дулаанаар хангагддаг аж ахуйн нэгж, байгууллага нэг шоо метр эзлэхүүн дулаанд 1123, айл өрхүүд 300 төгрөг төлдөг байсан гэнэ.

 

“Ган- Илч” ХХК нь Дундговь аймгийн төвийн дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 60 гаруй хувь, Сайхан- Овоо, Дэлгэрцогт, Гурвансайхан, Өлзийт сумын төвийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. 2010 оноос хойш дулааны үнэ тарифт өөрчлөлт ороогүй бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд дулааны эрчим хүчний үнэ тарифт шууд нөлөөлдөг суурь үнэ дундажаар 125 хувиар нэмэгдээд байгаа тул дулааны үнийг өөрчлөх нь зүйтэй хэмээн үзжээ. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин