Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ
2015-08-05

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан 09.30 цагт эхлэхээр товлогджээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 

 

1.Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.

 

2.Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.НАРАНХҮҮ танилцуулна.

 

3.Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;

-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна.

Shuud.mn
Сонин хачин
Өршөөлийн хуулиа яаралтай гаргаачээ:
2012 онд 3000 хоригдолтой байсан Монгол улс 8000 гаруй хоригдолтой болсоноос гадна цагдан хоригох нэрээр ганц худаг мэтийн шоронд 3000 аад хүн саатуулагдаж байна ингэхээр шоронд хоригдогсодын тоо 12000-д хүрээд байна. 3 хан жилийн дотор ял эдлэгчдийнхээ тоог 4 дахин нэмчихсэн манайх шиг улс энэ дэлхийд алга. Манай Монголын шорон улс гэж гадныхан бичих болсон. 10,000 төгрөг хулгай хийсэн хүүхдэд 10 жилийн ял өгдөггүй. Аргагүй эрхэнд биеэ хамгааланд хүн зохичихсон хүнд танхай хэргээр ял өгдөг. Тэр битгий хэл гэр бүлийн хоёр хэрэлдээд муудалцсан ч гомдолгүй гээд байхад л ял өгч байна. Энэ утгагүй шоронжуулсан тоголцооноос салцгаая! Эдгээр хүмүүсийн ард ээж аав, хань ижил, ахан дүүс нь нүдээ ширэгтэл харж байна. Нийт ял эдлэгсэдийн 80 нь 18-35 насны ид хийж бүтээх залуус байна. Гэтэл бид Монголын баялаг хүнээ шоронжуулсаар дууслаа. Шоронд хийсэнээр хүн хүмүүжинэ гэж байдаггүй харин ч бүр архагшиж нийгэмдээ хорссон хүмүүс төрөн гардаг. Хүн амь, хүчингээс бусад хэргүүдэд торгуулийн, албадан
2015-08-05