Өнөөдөр болох үйл явдал
2015-08-05

08.30 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал эхэлнэ. Хурлаар Мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэр, цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай, нийслэлийн нутаг дэвсгэрт хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэнэ.

 

09.00 цагт ХХААЯ Японы Шизүока мужтай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна.

 

10.30 цагт  Монгол Улсын Аж үйлдвэрийн яам, Япон улсын Шизуоко мужтай ойлголцлын бичиг байгуулна. 

 

11.00 цагт Их дэлгүүрээс, Баруун 4 зам хүртэлх замыг нээх ажиллагаа Улсын Их дэлгүүрийн урд болно.

 

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Засгийн газраас зарласан вексельтэй холбоотой асуудлаар аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийнэ.

 

11.25 цагт Дэлхийн тусгай олимпод оролцсон баг тамирчид Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууна.

 

11:40 цагт Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар нар Олимпийн хөгжлийг дэмжих сан ТТБ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Эрүүл мэнд, спортын яамны хурлын танхимд болно. 

 

12.00 цагт "Хүннү Малл"-д Польшийн хөрөнгө оруулагчид чуулна. Энэ уулзалтаар хөнгөн үйлдвэрийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар ярилцах аж.

Shuud.mn
Сонин хачин