Согтуу жолоочийг ингэж шийтгэнэ
2015-08-05

Улаанбаатар хотын Замын цагдаагийн албан хаагчид нэг хоногт согтуугаар жолоо барьсан 100 гаруй жолоочийг илрүүлж, болзошгүй аюул ослоос сэргийилж ажилладаг.

 

Түүний цаана согтуугаар жолоо барьж яваад осолдсон, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан хэргүүд ч цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байдаг.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл бүү жолоод, архинаас үүдэн гарах хор хохирлыг гүнээ ухамсарла, хурд хэтрүүлэхгүй бай, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролц гэж анхааруулж, сануулж, бүр гуйж, хүсээд ч биелүүлдэггүй. Бусад эрсдлийг үл тооцоолж “цагдаад торгуулаад л өнгөрнө” гэсэн ядмагхан бодолтой хэнэггүй, хариуцлагагүй нь олон.

 

Тэгвэл ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар жолооч нарт хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлж өгсөн. Тус хуулийн 27 дугаар зүйлд “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заажээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль

27 дугаар зүйл

27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

 

27.2. Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

 

27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

 

27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.

 

Нэг сар хүрэхгүй хугацааны дараа энэхүү хууль нь хэрэгжиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Honogt l 100 zuugaar n sogtuu jolooch juramllaa gehii teglee geed tugjirel arilahgui l bga yum da sard dundjaar 2000 garan jolooch hasagdaad bhad hudlaa too bhoo
2022-01-21
zochin:
Ene huuli uneheer dutagdaj baisan yum. Bayar hurgie.
2015-08-05
иргэн:
МАШИНЫГ НЬ ХУРААЖ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭМЖЭЭРЭЙ ХҮМҮҮСЭЭ АРХИЧДААС АНГИЖРАХ ЮМСАН БҮХ АРХИНЫ ҮЙЛДВЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙНХ Ш ТЭЭ
2015-08-05
Зочин:
IIM KHUULIIG BATLAGDSAN UDRUUS NI MURDUKH YOSTOI YUGAA KHULEEGEED ZAAWAL 9SARYN 1 GEED BAIGAA YUM BOL DOO
2015-08-05
irgen:
Barivchilah ni zygeer baih shyy.Yas mahandaa shingeelgej baij l arhia yyhaa bolih bailgyi.
2015-08-05