Хар салхи Азийг чиглэж байна
2015-08-05

“Super Typhoon” хар салхи 220 км/цагийн хурдтайгаар Япон, Тайвань, Хятад улсыг чиглэж буйг АНУ-ын Цаг уурын хүрээлэнгээс мэдэгдэж, хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг сануулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Японы удирдлагууд хар салхинаас сэргийлж олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол Хятад, Тайванчууд бага хохирол амсахын тулд далан барьж эхэлсэн байна.

 

Өнгөрсөн сарын сүүлээр Японыг “Vanuatu” гэх хар салхи дайрсан бол Хятад, Тайванийг “Pam” гэх хар салхи дайрч, их хэмжээний хохирол учруулжээ. Хар салхины улмаас 15 хүн амиа алдсан байна. Хятадын зүүн мужид их хэмжээний аадар бороо орж байгаа бөгөөд хөрсний гулгалт үүсч, 100 гаруй хүн хүндээр гэмтжээ.

 

Токиогийн удирдлагууд хар салхи болон аадар бороог намжих хүртэл автомашинаас татгалзаж, нийтийн унаагаар үйлчлүүлэхийг иргэддээ уриалсан байна.

 

Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгч “AFP” агентлагт “Аврагчид хүрч чадахгүй бүс нутгуудад амьдарч байгаа иргэдэд эхний ээлжинд цэвэр ус болон дулаан хувцас илгээсэн. Хүнс цуглуулах ажил дундаа орсон” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин