Путиний туслах асуудалд оров
2015-08-05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 1-нд Сочи хотноо хуримаа хийжээ. Песковий гэргий Италийн Турин хотноо 2006 онд зохион байгуулагдсан өвлийн олимпийн аварга, уран гулгалтын тамирчин юм. Тэд 2013 оноос болзох болжээ. Энэхүү хуриманд тус улсын нөлөө бүхий улстөрчид болон тамирчид оролцож, тэдэнд баяр хүргэсэн байна. 

 

Хурим амжилттай болж өндөрлөсөн ч сүйт залуу 620 мянган ам.долларын “Richard Mille RM 52-01” загварын цаг зүүснээсээ болж асуудалд орсон тухай “www.bloombergview.com” мэдээллээ. Энэ цагийг 3 ширхэг л үйлдвэрлэсэн аж.

 

Песковыг хэтэрхий үнэтэй цагаар гангарсныг тус улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный эхэлж харсан бөгөөд тэрбээр твиттертээ “Путиний туслах ямар баян юм бэ. Ямар үнэтэй цаг зүүдэг юм бэ. Гайхалтай” гэж жиргэжээ. Улстөрчийн жиргээний дараа олон нийт Авилгатай тэмцэх газраас Песковыг шалгахыг шаардаж, хөрөнгийн мэдүүлгийг нь дахин шалгахыг хүсчээ. Харин Песков “Энэ цагийг гэргий минь бэлэглэсэн. Тиймээс л би зүүсэн” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг тэр бум биш гэсэн шүү дээ. Нэг бренд тэр бумаар гарлаа гэхэд зуу дахин хямд нь гарчихдаг шүү дээ. Навка үхсний залуу байгаа юм. Урьд нь нөхөртэй байсан. Хүүхэдтэй. Одоо гуч гараад нас ь талийсан шүү дээ
2015-08-06
Зочин:
TESHUURCHIN HUUHEN TERBUM DOLLARIIN TSAG NAIZ ZALUUDAA BELEGLEJ CHADAH UU
2015-08-05
иргэн:
Даргаа дуурайж хуучин авгайгаасаа салаад залуу тамирчин хүүхэнтэй суугаа л биз
2015-08-05