Самар түүх зөвшөөрлийг дүүргээсээ авна
2015-08-05

Хуш модны самар буюу бидний хэлж заншсанаар боргоцойг иргэд гар дээрээс аль хэдийнээ худалдаалаад эхэлсэн. Гэтэл энэ цаг үе нь самрын болц  бүрэн болоогүй  үе байдаг ажээ. Тиймээс БОНХЯ-наас хуш модны самар олборлолтын талаар шинэ журам баталжээ.

Журамд  самар түүх хугацаа болон хэмжээг дэлгэрэнгүй тусгаж өгчээ.

 

Тодруулбал,  иргэд самрыг ирэх аравдугаар сарын 15-аас хойш түүх бөгөөд ингэхдээ нэг иргэн хэрэглээндээ 25 кг цайруулсан самар түүх юм байна. 

 

Ингэхдээ самар түүх зөвшөөрлийн хуудсыг харьяа дүүргээсээ авах аж. Харин үйлдвэрлэлийн журмаар самрыг олборлох бол их ургацтай тодорхой бүсэд зөвшөөрөл олгох юм байна.

 

Манай улс самрыг гадагшаа  экспортлохийг зөвшөөрдөг.  Ингэхдээ мөн хуулийн дагуу боловсруулалт хийсэн байх  ёстой гэсэн шаардлагыг тавьдаг байна. Хэрэв самрыг журамд заасан хугацаанаас өмнө түүвэл  байгаль орчны тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.

 

Аравдугаар сар гэхэд   самрын болц бүрэн болдгоос гадна   ойн түүмэр гарахаас сэргийлж ийн дээрх хугацааг тогтоосон байна. Учир нь иргэд самар, жимс түүх үедээ санамсар болгоомжгүйгээс гал алдах нь түймэр гарах нэг нөхцөл  болж байна хэмээн албаныхан хэллээ.

 

Манай улс нийт 18,3 сая шоо метр ойн сантай үүний 9,3 хувь буюу 717 мянган шоо метр талбайг хуш модон ой эзэлдэг юм. 


Ойн санд эзлэх хуш модны талбай бага дээр хүний хүчин зүйлээс шалтгаалан хуш модон ой устаж үгүй болох эрсдэл өндөр байгаа ажээ. Тиймээс байгалийн тэмцвэртэй байдлыг хадгалах зорилгоор байгальд нь 40-50 хувийг нь үлдээж түүхийг ч тус журамд тусгасан байна.

 

Модны самраар 50 гаруй хөхтөн амьтан,150 гаруй төрөл зүйлийн  шувууд бусад шавьж нар хоололдог аж.

 

Хуш  модны самрын талаар сонирхолтой баримт өгүүлэхэд,  самрын идээ нь Газар дундын тэнгис орчим  оршин суугчдын хоолны чухал орц болдог бөгөөд энэ хоолны үнэ чамгүй өндөр байдаг гэнэ.

 

Мөн эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг тус самрыг өнөөдрийн байдлаар тос, цөцгий, майонез, шоколад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна.  Түүнчлэн хуш модны самар нь Монгол, Оросоос өөр оронд ургадаггүй гэнэ.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
uur:
ajil oldohgui niigmeeree yduurald avtaj bga ene uyd samar jimesiig sain tuulgej ajil torolgui bga humuusdee mongo oloh bolomj olgoh heregtei medeej ted todorhoi uureg huleeh ystoi baigalaa hamgaalah tal deer uragshaa samar gargahiig hesegchilen zovshooroh heregtei shuudee herevee oorsdoo ym hiij chadahgui bol
2015-08-05