Өсвөрийн шатарчдын ААШТ үргэлжилж байна
2015-08-05

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Сувон хотноо үргэлжилж байна. Манай 30 тамирчин оюуны цэц сорьж буй билээ.

 

Хөвгүүдийн 8 хүртэл насанд Л.Очирбат, Б.Эрхэс, Ц.Маргад-Эрдэнэ, Б.Түвшинбилэг, 9-10 насанд Г.Амартүвшин, Н.Батболд, Э.Энх-Од, Г.Хос-Эрдэнэ, З.Ангар, Г.Сүхбат, 11-12 насанд С.Ган-Эрдэнэ, Д.Батсүрэн, Л.Билгүүн, А.Эрхэмбаяр нар тоглоно.
Мөн 13-14 насанд О.Чингүүн, Г.Бат-Эрдэнэ, 14-15 насанд Э.Болдоо оролцож байна.

 

Харин охидын  8 хүртэлх насанд Н.Энхболор, Б.Эмүжин, Г.Халиунаа, Ц.Анударь, 9-10 насанд Б.Мөнгөнзул, Б.Алтантуяа, Э.Маргадгуа, Э.Номин, 11-12 насанд С.Лхагвадолгор, С.Тамир нар цэц сорьж байна. 13-14 насанд Н.Наран-Эрдэнэ, Т.Номиндалай, 15-16 насанд Б.Отгонсувд нар тоглож байгаа юм.

 

Энэхүү тэмцээнд 15 орны 282 өсвөрийн шатарчин өрсөлдөж байна. Монгол Улсын багийн ахлагчаар Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Г.Эрдэнэбаяр ажиллаж буй.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин