Монгол залуус цагийн ажил хийж байгаад осолджээ
2015-08-05

БНСУ-д ажиллаж байсан монгол залуус осолдож, амь насаа алдсан тухай зарим цахим хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл энэ талаар албан ёсны мэдээллийг ГХЯ-аас авлаа.

 

Монгол Улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц гэх хоёр залуу 2015.08.04-ний 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны У-воль гүүрийн доор цагийн ажил хийж байгаад усанд унаж осолдсон байна. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгажээ. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны 3 сарын визээр ирж, цагийн ажил хийж байжээ.

 

Гадаад хэргийн яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд мэдэгдэж, БНСУруу явахад тусламж дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж. Өнөөдөр Ш.О-гийн ар гэрийнхэн БНСУ руу явжээ. Харин Н.Ц-гийн ар гэрийнхэнтэй холбогдож чадаагүй байна гэж мэдээлэв.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эвийдээ улс нь олигтой ажилтай байлгасан бол юу гэж харийн нутагт боол болох вэ дээ энэ залуус уУЛС ТӨРЧДИЙН АЛДАА ш тээ муусайн тэнэг улс төрчдөөс болж хамаг сайхан залуус гадагшаа явлаа
2015-08-06
Зочин:
шал утгагүй юм бичих юм. тэгвэл чи энэ зун л гэхэд төрсөн нутагтаа, Монголдоо усанд живж амиа алдсан 70 гаруй хүнийг юу гэхэв? бас л төрийг удирдаж байгаа хүмүүсээс болсон гэхүү ?
2015-08-06
irgen:
Mongol turiig udirdaj bgaa luivarchidaas bolj bgaam.eh oron saohan bsan bol. Iim yvdal garahgvi.turiin tolgoid garsan hujaa garaltai luivarchidiig ustgah yestoi.Monhol orond ezen alga
2015-08-05
Зочин:
шал утгагүй юм бичих юм. тэгвэл чи энэ зун л гэхэд төрсөн нутагтаа, Монголдоо усанд живж амиа алдсан 70 гаруй хүнийг юу гэхэв? бас л төрийг удирдаж байгаа хүмүүсээс болсон гэхүү ?
Zochin:
Saihan zaluu aaw uudaa aldsandaa xaramsaj bna
2015-08-05
zochin:
tur tur shig baij chadwarlag udirdagchid ene eh orniig udirdaj bsan bol uy gej zaluus hariin orniig zorih we dee. uls turiin togtworgvi baildiin zolios bolj tsomgotgoloor ajlaasaa halagdsan ajil haigaad ch oldohgvi bhoor ergeed mongolchuud hariin orniig zorih dawalgaa uusch bna sh dee. udirdagch nertei malnuud aaa
2015-08-05