Ааваа, хүү нь компаниа санхүүгийн хүнд байдалд оруулчихлаа
2015-08-05

Төрийн захиалгат ажил үйлчилгээ хийсэн ААН-үүдэд  өгөх ёстой мөнгийг нь өгөхгүй, түүнийгээ хөлдөөсөн, царцаасан зэрэг янз бүрээр нэрлэж хойшлуулж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр Засгийн газрын 2015 оны 282 дугаар тогтоол гарсан билээ. Уг тогтоолын хүрээнд Монгол Улсын 2008-2014 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 280 гаруй төсөл, арга хэмжээний ажлын 160 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг векселиэр баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм.

 

Эл шийдвэрийн дагуу өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдрөөс эхлэн энэ сарын 04 буюу өчигдрийн байдлаар нийт 81 аж ахуйн нэгжийн Векселийг бичиж, холбогдох гүйцэтгэгч компаниудад хүлээлгэн өгч, арилжааны банкуудад албан бичгээр мэдэгдлийг хүргүүлээд байсан.

 

Гэвч өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2015 оны наймдугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоолы дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт  даалгасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн санал, дүгнэлт гарах хүртэлх хугацаагаар Вексель  бичих ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Түүнчлэн Векселиэ бичүүлж мөнгөө авахад бэлэн ААН-үүдэд санхүүжилт олгохыг ажлыг ч мөн адил тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа юм.

 

Тэгвэл өнөөдөр векселиэр санхүүжих ААН-үүдийн төлөөлөл “Ус-Эрдэнэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.  1991 онд байгуулагдсан “Ус-Эрдэнэ” ХХК нь худаг гаргах, засварлах, услалтын систем барих чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ.

 

“Ус-Эрдэнэ” компанийн захирал О.Пүрэвдорж "2014 онд ХХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих ажилд 322.9 сая төгрөгийн барилгын ажил гүйцэтгэж, урьдчилгаа болох 60 сая төгрөгөөс өөр мөнгө аваагүй гэнэ. Шаардлагатай санхүүжилтийг өөрийн нөөц бололцоог ашиглан гаргасаар 2014 оны аравдугаар сард улсын комисст хүлээлгэн өгчээ.  Тус компанийн хувьд  одоог хүртэл нийт санхүүжилтийнхээ 82 хувийг авч чадаагүй байна.

 

Тэд үлдсэн санхүүжилтийг авах векселийг 2015 оны долоодугаар сарын 30-ны өдөр гаргаж өгсөн боловч гуравхан хоногийн дараа шийдвэр өөрчлөгдсөн тул векселийн асуудлыг маш яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Сангийн яаманд хүргүүлж байгаа аж. Учир нь, Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг судлах ажлын хэсэг хоёр сар орчим ажиллаж, дүгнэлтээ гаргасан. Гэтэл 200 гаруй аж ахуйн нэгжийн асуудлыг нэг бүрчлэн судлан гэвэл хэр их хугацаа зарцуулахыг хэлж мэдэхгүй байна.

 

Манай компани банкны зээлээр уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Улсын комисст хүлээлгэж өгснөөс хойш есөн сар өнгөрч байна. Үүнээс үүдэн төслөөс олох нийт ашгаа банкны зээлийн хүүд төлж, 15 хувийн алдагдалд ороод байна.

 

 

Манай компани нийт 60 ажилтантай. Ажилчдынхаа цалинг сүүлийн хоёр сар хугацаанд нь тавьж чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон. Хэрэв векселийн асуудал шийдэгдэхгүй удвал манай ажилчдын нийгмийн асуудал тун хүнд байдалд орж, компани цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болоход ойрхон байна” хэмээлээ.

 

Мөн тэрбээр энэ үеэр “Хэвлэлийн хурлын үеэр ааваасаа уучлал гуйхыг хүсэж байна. дамжуулж өгнө үү” гээд “Ааваа таны 25 жилийн өмнө нээж залуу насны эрч хүч, хүсэл мөрөөдөл бүхнээ шингээж хөл дээр нь босгосон компанийг нь хүү нь ганцхан жилийн дотор санхүүгийн хүнд байдалд оруулчихлаа. Намайг уучлаарай. Гэхдээ энэ асуудал надаас болоогүй гэдгийг та мэдэж байгаа ч гэсэн надад хэцүү байна. Нийт ажилтан албан хаагчид болон бидэнд итгэж өнөөдрийг хүрсэн бүх хүмүүсээс ч мөн адил уучлал гуйж байна” гэсэн юм.

 

П.Нарандэлгэр  

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Mongoliin tur deer suusan heden nowshnuudaas Bolj ariun Tsagaan hudulmuruuruu yawj bgaa Aj Ahuin negj kompanid Ingej mahaa ideh gej.... Uneheer iim orond amidarch bgaadaa gutarch bna.... Ard tumnee ingej suhruulj uls eh orniihoo ediin zasgiig iim doroitliin baidald oruulsan Har malnuud gesgeelee hurtenee gaigui... Udahgui
2015-09-23
zochin:
big like
2015-08-07
zochin:
chi yum udirdaj uzsiimuu iris chiher ch geh shig
2015-08-06
Зочин:
Sayahan l aavaa eejee zahiral bolgosond bayarlalaa geed baisan nuhurmunuu. Ochirbat gej nasaaraa tender avch amidarsan gariin huuhed mun bizdee
2015-08-06
zochin:
big like
Zo chin:
Bolohgyi shdee ene tor zasag arai l dendeed bnaaa
2015-08-06
Зочин:
Энэ ч бас танагтай компани байна. Манай нэг найз цалингаа аваагүй хагас жил болчихсон. Тэгээд эхнэр, хүү хоёрынхоо өмнөөс ичиж байна гээд надад саяхан яриж байсан. Аргагүй л дээ. жаргаана гэж авж суусан тэгээд бүх чадлаараа мэрийгээд байхад цалин нь буухгүй байхад одоо яалтай ч билээ.
2015-08-06
igen:
todorhoisht, AHiin darga nar hahuulia avtsan odoo ene kompani hend ch hamaagui. odooni turtei zuuraldah eruul hun baina uu
2015-08-06
zochin:
ene hoshnogo tomchuudtai niilj baahan shahaani ajil hiichiheed turluu dairj bnau
2015-08-06
Tam:
1996-2000 on yag iim bolson AH odoo bolson shuu bid udahgui dain hiin 11-21 nd रकगहदलसनजत
2015-08-06
Зочин:
AH ulsaa iim l bolgoj chaddag humuusdee. Getel zeel avaagui bsan bol bad yaaya gehev ter ih zeel avaad mongogui boltol ni idlee shude arai yumaa. Heden huniig buudchihaasai
2015-08-06
Зочин:
Ene ch gaiguu bna, mash ih avlagatai kompaniud bna. Ted uneheer hetsuudej bna shuu. Arai dendene dendene gehed dendej bna shuu tur mini. Huni yum.g ugch chadahgui bol yund ajil hiilgesen yum gej l asuuya daa. 2008 oni ajliin mungu bgaa olon AAN-ee ehleed tsegtselee. Bekseliig bichihdee oni daraalalaar bicheerei dee. Ehleed 2008, 2009, 2010,2011,2012,2013,2014 gej bichne shuu. Umnuh oni tootsoo hiij chadaagui kompani bhad 2014 oni tootsoo hoishoo za
2015-08-05
Zochin:
Ulaanbatariihan uursdiiguu hotiihon gej hochildog malnuudiin songoson AH namiin hiij bgaa ajil ulsaa dampuuruulj gazraa gadniiha d zarj ur shirend ni bariulj yuu ch ugui hoosolloo odoo MAH ymr bsan gdgiig uhaar hotiin malnuudaa
2015-08-05
Зочин:
Hund bainaa hund baina. Suhruh geed l baina.
2015-08-05
Зочин:
Ааваасаа уучлалт гуйж энэ тэр. Хөөрхөн шоучин хүү байна. Шагнаад орос ирис чихэр 2 ширхэгийг өгье. Миний дүү хошин урлагт ор.
2015-08-05
zochin:
chi yum udirdaj uzsiimuu iris chiher ch geh shig
Зочин:
Ардын намын уяаны гө лөгний гө лөг эзнийхээ аясаар хуцаж л байна. Захиалгаар шоу хийх юм. Хэн хэвлэлийн хурлын чинь мөнгийг дааж, хэн чамайг рлтод авчраав. Хөөрхөн монид вэ
2015-08-05
hhdf:
gaitai heruulyei toriin tusgai alban haagchdiin emnelegiig barij guitsetgesen kompany 4 terbuma togrogoo avch chadaagui bn
2015-08-05
Tur n tatvariinhaa m:
Tur n tatvariinhaa tusviinhoo mugoiig hooslood odoo aj ahuin negjuud, ard tumniihee halaasnaas hulgailj ehelj bn. Zahirluud Central toweriin uetei delguurees hubtsas avdaggyi yum uls turchid, turiin alban haagchid avch bgaa.
2015-08-05
Зочин:
zeel awaad ch bolohnoo yum hj bgaa zaluu huniig demjih l heregtei shuu dee bugd shuud tomoos belenees eheldeggui. ene zaluud amjilt husiy ee. dor burnee ajilaa sain hj l bwal hogjino doo.
2015-08-05
Зочин:
buh aj ahuin negj banknaas bank busaas lombardnaas zeel avch baij ajlaa hiidgiin gadaada ch bas tiim jamaar yvadag ymaa medemhiiregcheee
2015-08-05
ганаа:
Төр засаг мигь болиосоо. Та нараас гуйхгүй амьдралаа болгож олон хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэж ачаа үүрч яваа энэ мэт компаниудыг төр ингэж алж байгаам.
2015-08-05
Зочин:
Энэ зүгээр л жишээ. Энэ мэт олон компани үүд хаалгаа хааж байгаа. Төр гэрээний үүргээ биелүүлдэггүй тохиолдол та бидний амьдралд өдөр тутамд тохиолдож байна
2015-08-05
Unen dur torh iim bna:
Huu sain huu bna daanch sain huugiin hudulmur ajliig uneldeggui hogiin uls tur Mongold bna! Mungiig n ugye harin huvi hahuuli ug geed suuj bui novshnuud bgaa daa bgaa
2015-08-05
Lhagva:
Банкнаас заавал зээл авч байж ажил хийх байсан бол яах гэж тендерт шалгардаг юм дээ. Санхүүгийн чадавхитай компани байжийж шалгардаггүй билүү. Энэдээс харахад энэ компаниудын ард авилга байна гэдэг нь харагдаж байна.
2015-08-05
намайг сонго:
намайг сонгочих би татварыг бууруулж нийгмийн халамжийг зогсоож экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүдийн хөрөнгийн асуудлыг шийдэж төрөөс дэмжин монгол бүтээгдэхүүнийг дэлхийд гаргая хүний эрх эрх чөлөө нийгмийн тэгш байдлыг алдагдуулсан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм журам хуулийг чангатгаж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарсан хуйвалдаж идсэн хэн гуай ч байсан хууль бус хөрөнгийг нь хураая дахиж төрд ажиллахгүй болгоё хувь хүний дагаж мөрдөх эрх үүрэг хүрээ хязгаарыг тогтоож өөрийн эрх тань бусдын эрхээр хязгаарлагдах болохыг хэлж хуулинд тусгаж өгье монгол мал аж ахуй газар тариалан хөнгөн болон хүнд үйлдвэрийн орон болж яагаад болохгүй билээ бид хүнээр үйлдвэрийг нь босгуулсан ч тэндээс гарч байсан бүтээгдэхүүнийг монгол хүн хийж байсан тэгэхээр бид чадна уул уурхай өнөөдрийн нөхцөлд зөв зүйл ч маргаашийг бодвол олсон ашгаас илүү их зардал гарах зүйл шүү дээ бүхнийг гадны байгууллагын нөхдүүдээс асууж толгойгүй юм шиг байдгаа больё өөрсдөө хэнээс ч хараат би
2015-08-05
z:
Yamar myndag huu ve? ingej yychlal gyih setgeliin tenheetei ih hyrliin gishuud baitygai er hun tyn hovor boljee Mongold
2015-08-05