АНУ-д халдлага гарчээ
2015-08-06

 

АНУ-ын Теннесси муж дахь “Nashville” кино театрт холливуудын нэрт жүжигчин Чарлез Терон, Том Харди нарын хамтран тоглосон “Mad Max” киноны үеэр нүүрээ халхалсан гэмт этгээд халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээд киноны үеэр үзэгчид рүү гал нээсэн байна. Халдлагын үеэр гурван хүн шархтжээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 58 настай эмэгтэйн биеийн байдал муу байгаа гэнэ. Гэмт этгээд үзэгчид рүү буудсаныхаа дараа хэргийн газраас зугтаасан аж. Цагдаа нар гэмт этгээдийг кино театраас 100 метрийн цаана толгой руу нь буудаж аюулгүй болгожээ.

 

Түүнийг Эдвард гэдэг бөгөөд 29 настай,  тодорхой эрхэлсэн ажилгүй, хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож, саатуулагдаж байжээ. Цагдаагийнхан гэмт этгээдийн гэр болон байнга очдог кафед шалгалт явуулж байгаа гэнэ. “Залуугийн цахим сүлжээг шалгахад эртнээс халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нь тогтоогдсон” хэмээн Теннесси мужийн захирагч хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин