МАН-ыг молигдож Засагт оруулсан
2015-08-06

Гэрэл зургийг MPA.MN

УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Тиймээс өнөөдөр байнгын хороод МАН-ын 6 сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн дэмжиж байгаа. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тун бухимдалтай байна.  Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  “АН юу болоод байна вэ? Төр дээр нам гарчихлаа гэж МАН руу 20 жил дайрч байгаа улс. Гэтэл өнөөдөр МАН-аас долоон дор ажиллаж байна. Ажлаа сайн, муу хийсэн гэх дүгнэлт байхгүй. Гэрээний дүгнэлт сайд нартай холбоотой биш, хоёр намын хоорондын асуудал. Гэрээний биелэлт хангалтгүй байгаа бол АН-д ч хамаатай.  Засгийг гол бүрдүүлж байгаа нам нь АН. Өнөөдөр Үндсэн хуулийн, Сонгуулийн хуулийн өөрчлөлт байхгүй.  Өөрийнхөө өрийн таазыг нэмэгдүүлэх гэж МАН-ыг молигдож Засагт оруулсан хүсэлдээ хүрсэн. АН хууль дүрэм хэрэггүй нам. Ядаж Ерөнхий сайд нь чөлөөлөх бичигтээ ном журмын дагуу  “улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас  огцруулах санал оруулж байна” гэж болдоггүй юм уу. АН огцруулах шийдвэр гаргасан юм уу” хэмээн ууртай асуусан. Үүнд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “МАН-ын сайд нарын ажлыг дүгнэж, хангалтгүй ажилласнаар нь огцруулах тухай яригдаагүй. АН, МАН-тай хийсэн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдаж байгаа тул сайд нарыг огцруулах асуулдыг оруулж байна. МАН-ын сайд нар хууль дүрмийн хүрээнд хангалттай ажилласан” хэмээн хариулсан. Үүнд эрхэм гишүүн Ц.Нямдорж “Болтугай, болтугай” хэмээн амандаа үглэн,  тайвширсан шинжтэй хуралдааныг орхин гарлаа.

 

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
looloi
2015-08-06
Зочин:
barag l
2015-08-06
Зочин:
Тийм, хүүхэд хэзээ ч төрүүлэхгүй гэж ээмэгтэй бас хэлдэг.
2015-08-06
Зочин:
xyyraagui chi sain medej baigaa sh dee tanai namiinxan ajil xiix gej bish mongo , alban tyshaald dyrlaj orson chi ter yed yyrlaad xelj baisnaa martchixsan yy ovoo ta naadyylaa omoorood xereggui dee mongo xarval taniig xun gej toox ch ugui malnyyd
2015-08-06
Зочин:
xyyraagui chi sain medej baigaa sh dee tanai namiinxan ajil xiix gej bish mongo , alban tyshaald dyrlaj orson chi ter yed yyrlaad xelj baisnaa martchixsan yy ovoo ta naadyylaa omoorood xereggui dee mongo xarval taniig xun gej toox ch ugui malnyyd
2015-08-06
ulaan:
nymdorjoo tanai namiin humuus chihert huurtagddag jaahan huuhduud vm uu tenegtehee bolioch ta nar zubhun hunii hazgai murui gishgehiig l haraj suugaa muu sanaatai humuus shuu dee unendee zasgiin ajliig gatsaah gej l said naraa oruulsan shuu dee cham shig vmhuudiin ugend orj ene shan zaluus hohirch bgaag medehgui bgaa vm uu naad zaluus chin nam gej toirogt oroogui bol ihiig hiih blaa gejjjjjjjjjj
2015-08-06