Абе, Байдан нар утсаар ярьжээ
2015-08-06

Японы Ерөнхий сайд Шинзо Абе, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдантай “Wikileaks” сайтад нийтлэгдсэн “NSA”-ийн тагнуулын асуудлаар өчигдөр утсаар ярьсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Абе “Хэрвээ тагнуулын хэрэг үнэн бол хоёр улсын дипломат харилцаанд сэв үүсэх эрсдэлтэй. Гэхдээ ямар нэгэн хувийн байгууллагын дэлгэсэн баримтгүй мэдээлэлд итгэхийг хүсэхгүй байна. Японы мөрдөгчид тагнуулын хэргийг шалгах болно. Мөн АНУ-ын удирдлагууд өөрсдийгөө буруугүй гэдгээ батлахыг хүсье. Та бүхэнд найдаж байна” гэж хэлжээ.

 

Байдан, Абед тагнуулын асуудалд АНУ холбоогүй гэдгийг батлахын тулд хамтран ажиллахаа амласан байна. Тэрбээр “Энэ асуудалд анхаарлаа хандуулахаа Ерөнхийлөгч Барак Обама амласан. Обама тагнуулын асуудалд ихээхэн эмзэглэж байгаа. “Wikileaks” сайтад нийтлэгдсэн бүхэн үнэнээс хол гэдгийг дахин мэдэгдье” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин