Уран жиргээчид тодорлоо
2015-08-06

Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс уламжлал болгон зохион байгуулдаг “Уран жиргээ-2015” уран уншлагын тэмцээн болжээ.

 

Тэмцээн цэцэрлэгийн, сургуулийн бага, дунд, ахлах насны ангиллаар болсон юм байна. 

 

Цэцэрлэгийн насанд Яруу сумын  Б.Арьяа  “Баавгай ба Анчин” шүлгээр тэргүүлсэн бол бага насны ангилалд Цагаанхайрхан сумын Г.Дашням “Аргат бор”шүлгээр, дунд насны ангилалд Яруу сумын  М.Наранцэцэг, ахлах насны ангилалд ХХтөвийн Н.Баасанхүү нар тус тус тэргүүлжээ.

 

 

Б.Дэжид
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
elbegee orson bol shuud turuul ni
2015-08-06