НАТО-ийн ажиллагаанд Монголын 100 гаруй цэрэг эрс оролцоно
2015-08-06

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 гаруй цэрэг эрс тус орныг зориход бэлэн болжээ. АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран цэргийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү  арга хэмжээнд ЗХЖШ-ын дэд дарга,  хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратеги бодлого,  төлөвлөлтийн газрын дарга,  хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ "Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноос хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 12 мянган цэргийн албан хаагч энхийг сахиулах үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн байна. Афганистаныг зорихоор жигдрэн жагссан манай цэрэг эрсийн 95 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд оролцож байсан туршлагатай залуус. Та бүхэн хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлээд ирээрэй" гэж захисан юм. Харин БХЯ-ны Стратеги бодлого,  төлөвлөлтийн газрын дарга,  хурандаа Г.Сайханбаяр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн захирагчаар ажиллах дэд хурандаа Д.Сүхбатад амжилт хүсээд алд цэнхэр хадаг, мөнгөн аяганы хамт гардуулан өгсөн юм.   НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны үндсэн зорилго нь Афганистаны үндэсний аюулгүй байдлыг хангах хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, сургах, дадлагажуулах, дэмжлэг үзүүлэх юм. Энэхүү ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон түнш орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Үгүй дээ, улсынхаа нэрийн өмнөөс бус НАТО-н нэрийн өмнөөс л явж байгаа шүү дээ
2015-08-06
Kub:
Enkhiig sakhiulakh ajillagaag oilgoj bn. Kholbootny jurmaar dain khiikh ni zuv uu. Manai nutagt afgany bosogchid dain khiikh erkh zuin undes uusch bga yum bishuu...
2015-08-06
Зочин:
Үгүй дээ, улсынхаа нэрийн өмнөөс бус НАТО-н нэрийн өмнөөс л явж байгаа шүү дээ
сонжооч:
Монгол цэргийн бодлого олби оготоно гэдэг шиг хаашаа ч болчихсон юм бэ дээ
2015-08-06
РАВДАН:
БОЛЖ БОЛЖ, МАНАЙ ПҮҮЖЭЭГИЙН ЦЭРГҮҮДЭЭС ДЭЭР ЮМ
2015-08-06