Сальма Хайек тэрбумтанг буруутгав
2015-08-06

Мексик гаралтай, холливуудын нэрт жүжигчин Сальма Хайек өчигдөр “ABS” телевизийн “Өглөөний мэнд, Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших хүсэлтэй байгаа тэрбумтан Дональд Трампийг буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй. Энэ эрхэм ичиж зовохгүйгээр цагаачдад хориг тавьж, эх орноосоо хөөх болно гэж мэдэгдсэн. Би ч гэсэн цагаач. Би өчүүхэн авьяасынхаа тусламжтай холливуудад орж ирсэн. Саяхан Трамп АНУ-д ажиллаж, амьдарч буй Мексикчүүдийн тоог багасгах болно гэлээ. Их гайхаж байна. Миний бодлоор энэ эрхэм Латин америкчуудыг үзэн яддаг. Хэрвээ Ерөнхийлөгч болбол дургүй үндэстнийхээ удирдлагуудтай байнга л уулзах болно. Ерөнхийлөгч хүн уучлах, өршөөх сэтгэлтэй байх хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Сальма ярианыхаа төгсгөлд “Трамп ялалт байгуулахыг хүсч байгаа бол тархиндаа байгаа цагаачдыг үзэн ядах бодлоо авч хаях хэрэгтэй. Тэр мөнгөтэй байлаа гээд сонгуульд ялж чадахгүй. Олон америкчууд цагаачтай гэрлэсэн гэдгийг мартах учиргүй. Нэр хүнд, мөнгө байлаа гээд сонгогчдын саналыг авч чадахгүй” гэсэн байна.

 

Өнгөрсөн тавдугаар сард Колумбын иргэн, дуучин Шакира тэрбумтаныг буруутгаж, цагаачдыг үзэн ядахгүй байхыг сануулсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
MEDREL MUUTAI NOYON SOLIOT
2015-08-06