898 согтуу жолооч осол гаргажээ
2015-08-06

Замын цагдаагийн газрын алба хаагчид энэ оны эхний хагас жилийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан 24688 жолоочийг илрүүлсэн байна.

Тэдний 18862 жолоочийн жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаатай хасч, 5528 хүнийг шүүхийн шийтгэврээр 7-30 хоног баривчлуулах арга хэмжээ авчээ.

Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн хэрэг, осол гаргасан 898 тохиолдол бүртгэгдсэнээс 666 нь жолооч, 232 нь явган зорчигч байна. Ослын улмаас 12 явган зорчигч, 30 тээврийн хэрэгслээр зорчигч, 41 жолооч нийт 83 хүн амь насаа алдаж, 129 хүн хүнд, хүндэвтэр гэмтэж бэртжээ.

 

Shuud.mn
Сонин хачин