Эрх мэдэлтнүүдийг өршөөхийг дэмжихгүй
2015-08-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Эдийн засгийн ил тод байдлын хуулийг батлахдаа шударгаар татвараа төлж байгаа иргэддээ тодорхой хэмжээний урамшуулал үзүүлэх хэрэгтэй. Шударгаар татвараа төлдөг иргэн байдаггүй гэж төрийн түшээ хүн ярьж болохгүй хэмээсэн юм. Эрхэм гишүүний байр суурийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн дэмжиж байлаа. Энэ хууль батлагдсанаар хичнээн аж ахуйн нэгж хамрагдах вэ гэдгийг гишүүд сонирхож байлаа.

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор:

-Өмнө нь батлагдсан хуулиар ихэвчлэн ЖДҮ эрхлэгчид хамрагдсан.  4.5 их наяд төгрөгийн орлогыг татварын өршөөлд хамруулж байсан байна.  Ихэнх нь бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүмүүс хуульд хамрагдаж байжээ. Хууль бизнес эрхлэгчдэд ямар нэг шалгуур тавиагүй гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Үнэ тогтворжуулалтын 4 их наяд, Чингис бондын 50 их наяд, Самурай бонд гээд асар их мөнгийг өнгөрсөн 3 жилд зарцуулсан. Үүнийг дагаад хэтэрхий цөөнхөд, улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд  зориулж өршөөх гээд байна.  Үүнийг дэмжихгүй. Татвар төлөхөөс, хариуцлага хүлээхээс нь өршөөх гэж байна. Эрүүгийн хариуцлагаас нь өршөөж болно, татварыг нь төлүүлэх ёстой. Өнгөрсөн 3 жил асар их идсэн,  дэндүү үрэн таран хийсэн. Татвар төлсөн хүмүүст урамшуулал өгөх ёстой хэмээж байлаа.

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mal shig nuudliin amidral
2015-08-06
Зочин:
112 1 1 2
2015-08-06