Чуулганы хуралдаан үдээс хойш эхэлнэ
2015-08-07

Монгол Улсын Их Хурлын  ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 14:00 цагаас эхэлнэ.

 

Хуралдаанаар Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2015.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

Өршөөлийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Shuud.mn
Сонин хачин