Монгол, Японы хамтарсан бизнес форум болно
2015-08-07

Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Шизүока мужтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр орны "Бизнес форум"-ыг өнөөдөр болно.

 

Наймдугаар сарын 7-ны 13.00 цагаас ХХААЯ-нд болох уг форумд Японы талаас хүнс, гадаад худалдаа, хөдөө аж ахуйн зөвлөгөө, махны худалдаа, үл хөдлөх, хог хаягдал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бордоо үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч, ногоон цайны үйлдвэрлэл, халамж өндөр настны асрамжийн газар, шашны эд зүйлийн худалдаа, чандар оршуулгын зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд оролцох юм.

 

Бизнес форумд японы талаас 13 аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин