Маргааш Хүй долоон худаг руу автобус үнэгүй явна
2015-08-07

 

“Даншиг наадам - Хүрээ цам - 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн хэрэгсэл өглөөний 05:30, 05:45 цагаас Чингисийн талбай руу үйлчилгээ үзүүлнэ.


Мөн “Хүй долоон худаг”-т болох үйл ажиллагаатай холбоотойгоор “МУБИС - Хүй долоон худаг” чиглэлд найман тээврийн хэрэгсэл 30 минутын хугацаатайгаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд сүүлийн автобус 22:30 цагт “Хүй долоон худаг”-аас МУБИС чиглэлд хөдөлнө гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Үнэгүй юманд нугасгүй:
5 шар дэээр зогсох уу энэ үнэгүй автобус
2015-08-07
ХЕР:
Даншиг гэдгийг Гандан хийнэ биз дээ.Хот Хүй долоод хийхийг зөвшөөрөөд болоо.Төрөх газартаа мөнгө зарья. Тэнэг том төрөөс ухаалаг төр болцгооё.
2015-08-07
зочин:
Батүүл ээ, нийслэлийн иргэдэд наадам хэрэггүй, ажил, орлого, мөнгө хэрэгтэй байна, бидний татварын мөнгийг битгий сонгуулийн шоу болгоод бай, бас хүүдээ ичих ч үгүй өгнө, дүүрсэн тэнэг зайлаасай
2015-08-07