Г.Дэнзэн Улсын ерөнхий прокурорт ханджээ
2015-08-07

Засгийн газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т заасан үйлдэлд холбогдуулан АТГ-ынхан шалгаж буй юм. Улмаар сэжигтнээр тооцсон өдрөө хоёр сарын хугацаагаар хорьсон бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр хорих хугацааг нь дахин нэг сараар сунгасан гэсэн мэдээлэл байна. Энэ явдлыг эсэргүүцэж Г.Дэнзэн Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад захидал бичсэн байна. Мөн хуулийн зарим байгууллагад эрхээ хамгаалуулахаар ханджээ.

 

Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид болох С.Олзод, З.Болдбаатар, М.Алдар нарт ханджээ. Энэхүү захидалдаа, “Хүнийг шүүхээр ял шийтгүүлээгүй байхад урьдчилж ял эдлүүлэхээ зогсооно уу. Хүнийг нотлох баримтаар биш сэжиг таамгаар хорьдог 1937 оны арга барилаа зогсоогооно уу. АТГ-ын гар хөл болж, хэлсэн үг болгоныг нь биелүүлдгээ болино уу. Хараат бус ажиллаана уу” гэсэн байна.

 

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Бадамцэцэгт “АТГ-ын хэлсэн үг болгоныг хийдгээ болино уу. Хараат бус ажиллана уу. Хуулийн дагуу хяналтаа тавина уу” гэсэн шаардлага хүргүүлжээ.

 

Түүнчлэн АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Ц.Нямдорж, мөрдөгч Н.Тамир нарт ч захидал явуулжээ. Энэхүү захидалдаа, “Улстөрчид, төрд байгаа олигархи бүлэглэлийн гар хөл болж, улс төрийн захиалгаар хэрэг зохиохоо зогсооно уу. Шүүхээр хүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн мэтээр хэвлэлээр зарлаж, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон хууль бус үйл ажиллагаагаа зогсооно уу. Хүнийг “Ганц худаг”-т нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэр гарахаас өмнө хорьж, эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэхээ зогсооно уу” гэжээ. Ийм утгатай захидлуудыг илгээсэн талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалж хэлж байна.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
MONGOL:
IDSEN MONGOO GARGAAD IR TEGEED TAM RUUGAA TONIL MONGOLD IIM HULGAICH HUMUUS DAVRAH YOSGUI BAISAN YUM NOVSH
2015-08-09
urgen:
hiisen heregtee yal uureh gui yum bol yah gej ulsiin mengend gar dursen yum be Heree medej alban tushaald shuna chamaar tug tahij bui ahdaa gomd
2015-08-07
Бямбасайханд:
Чамд баримт тооцоо нь байгаа бол наадуулдаа өгчихөл дөө Цаадуул чинь толгой нь эргээд бодож чадахгүй юм шиг байна. Сар бодоод учрыг нь сайн олохгүй байгаа юм шиг байна.
2015-08-07
зочин:
Анхны ламыг баригдаад явахад нөгөө хэд нь салтаагаараа шороо цацаж байсан юм гэсэн. Гэтэл өөрийг нь аваад явахад эргэн тойронд нь хэн ч байхгүй болчихсон байсан юм гэж уншсан санагдана. Дээр үед чинь хэрэг орлоо гээд л дуудагдаж байцаагдаж байгаад л учир зүйгээ олдог байсан. Дэнзэнгийн зөвөө идсэн бол тооцоо нь байгаа бол гаргаж ирээд шийдэх хэрэгтэй Сарын дотор 20000 хувьсагчаар бодоод олохгүй бол суллах л хэрэгтэй
2015-08-07
Бямбасайхан:
Авгайгынхаа нэрээр улсаас олон тэрбум төгрөг идсэн чинь зөв юмуу гөлөг минь хийсэн бол эр хүн шиг бай
2015-08-07
Зочин:
Denzengiin zuv shtee
2015-08-07