УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайд гарын үзэг зурагдсан Оюутолгойн гэрээнээс үүдэж, Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдсэн. Нэлээн эртнээс яригдсан энэ асуудал дахин идэвхжиж байна. МАН-ынхан Шийдлийн Засгийн газарт хамтарч байсан учраас энэ асуудалд яарахыг хүсээгүй байх. Харин сайд нарыг нь огцруулсан энэ тохиолдолд тээнэгэлзэх зүйлгүйгээр Г.Уянга гишүүнтэй нэгдэх бололтой.
В.Бат