Та жолооны үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн үү?
2015-08-07

Жолооч та жолооны үнэмлэх үрэгдүүлсэн, хуучирч муудсан үнэмлэх солиулах гэж байна уу. Тэгвэл дараах материалыг бүрдүүлж, ЦЕГ-ын Лицензийн төвийн үйлчилгээний танхимд долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудаар өглөөний 08:00 - 17:00 цагийн хооронд үйлчлүүлэхийг албаны эх сурвалж мэдээллэв.

 

Тодруулбал, -Иргэний үнэмлэхний хуулбар /иргэний үнэмлэх орлох бичиг баримт, гадаад паспорт, Нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн дэвтэр, Цэргийн үүрэгтний үнэмлэх/

- Цээж зураг 1% /4х6см/ 
- Эрүүл мэндийн хуудас
- Дараах дансанд жолооны үнэмлэхний үнэ тушаана:
- Хүлээн авагч байгууллага – ЦЕГ
- Хүлээн авагч банк – Төв төрийн сан
- Данс – 900012408
- Тушаах мөнгөн дүн – 12500 төгрөг /Дээрхи материалыг өөрийн биеэр бүрдүүлж өгснөөр ажлын 5 хоногт үнэмлэх нөхөж олгогдоно./
- Солиулах бол гэмтсэн, хуучин үнэмлэх

 

Shuud.mn
Сонин хачин