Даншигт уралдуулах морьдыг “Хүй долоон худаг”-т бүртгэж байна
2015-08-07

 

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээж, Бурханы шашинтай Монгол туургатнуудын эв нэгдийн баяр болгон тэмдэглэхээр зорьж буй энэхүү “Даншиг наадам – Хүрээ цам - 2015” наадамд уралдах хурдан морьдыг өнөөдөр 22 цаг хүртэл “Хүй долоон худаг”-т бүртгэж байна.  Маргааш буюу 08 дугаар сарын 8-нд 09 цагаас Азарга, 14 цагт Соёолон, 08 дугаар сарын 9-ний 9 цагаас Их нас, 10 цагт Жороо морины уралдаан болох юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин