Бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
2015-08-08

"Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдаж байгаа юм. 

 

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах юм. Энэхүү олгосон цол нь зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгох юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Davaa burt turuulene ! Yu gej oilgoh ve ?
2015-08-08