Ник Гордан сүйт бүсгүйгээ хороожээ
2015-08-09

 

Дуучин Уитни Хьюстоны охины Бобби Кристина өнгөрсөн сарын 24-нд 22 насандаа таалал төгссөн билээ. Охиныг бага байхаас нь асарсан, хүүхэд асрагч Беделия Хэнгрув гэгч “Энэ оны эхээр Кристина Жоржиа мужид байрлах гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон. Гордан бол гол гэрч. Тэрбээр сүйт бүсгүйгээ аврахын тулд юу ч хийгээгүйгээс гадна санаатайгаар аминд хүрч, эд хөрөнгийн нь өөрийн болгохыг хүссэн.  Гордан, Кристинаг ухаан алдсны дараа хүйтэн усаар дүүргэсэн ванн дотор доош нь харуулаад орхисон” гэсэн байна.

 

Беделия, Кристинагийн асран хамгаалагчийн хувиар Горданыг шүүхэд өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Энэ хүү, охиныг минь дарамталж, байнга гар хүрдэг байсан. Гордан, Кристинаг байнга сэтгэл зүйн дарамтад оруулж, мөнгийг нь үрж, данснаас нь хулгай хийдэг байсан. Тэр бол жинхэнэ алуурчин” гэж хэлжээ. Хүүхэд асрагчаас гадна охины аав Бобби Браун, эмээ Сиси Хьюстон, авга эгч Пат Хьюстон нар Ник Горданыг шүүхэд өгч, 14 сая ам.долларыг нэхэмжлээд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
eejinh ni amidral emgenelteig meddeg bsan ohin dahin iim bdald orohgyin tuld naiz zalyygaa zow songoh bj dee..
2015-08-10
Hn:
DB d helehed Chris Brown bish Bobby brown lol
2015-08-10
db:
ээжийнхээ араас орлоо доо. крис браун ээжийг нь яг ингэж тамлаж, хар тамхи архинд оруулж алсан хүн дээ
2015-08-09