Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад Монголд болно
2015-08-10

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад-2015” Монгол Улсад энэ сарын 19-29-ны хооронд анх удаа болох гэж байна. Монголын шатрын холбооноос өнгөрсөн жил энэ олимпиадыг Монголд зохион байгуулах саналаа Дэлхийн шатрын холбоонд илэрхийлж, олон оронтой өрсөлдсөний эцэст зохион байгуулах эрхтэй болсон.

 

Тэгвэл тив дэлхийгээс тэмцээнд оролцохоор Улаанбаатарт ирэх тамирчдаа хүлээн авах зочид буудал, тэмцээн зохион байгуулах газар, техникийн бэлтгэл ажлыг хийж дуусчээ.

 

Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 20 орчим улсын 170 гаруй тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлжээ.  Хятад, Унгар, Энэтхэг, Орос, Өмнөд Солонгос, Америк, Канад гээд дэлхийн түвшний том багууд оролцох юм.

 

Тэмцээн зохион байгуулахад нийт 500-600 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс 70 сая төгрөгийг Засгийн газар, үлдсэн хөрөнгийг хувийн хэвшил  гаргаж байгаа аж. 

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин